Comment.mn

Төр цагаандаа гарах жор нь бүрджээ


Энэхүү нийтлэлийн утгын платформ нь гарчиганд орсон  ЦАГААНДАА ГАРАХ гэж монгол сайхан хэллэгэнд байгаа.  Энэ үгийг хамгийн сүүлд хэрэглэсэн УИХын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс ишлэл аваад нийтлэлдээ малгай болгоод ѳмсгѳчихье гэж бодлоо.
Гурван сая ард түмнийг УИХ-ын гишүүд нь хараад сууж байхад хуулийг хулгайлж луйварддаг болж байна шүү дээ. Энэ тѳрд дээрэм тонуул ЦАГААНДАА ГАРЧ байна. Ингэж суухын оронд тарсан нь дээр гэж тэр хэлээд авлаа.
УИХ-ыг тараах санаа юмуу гэж ойлгосон. Уг нь, гурван сая хүн харж байхад улаан цайм энэ УИХ гишүүд…гээд явсан нь дээр байсан байх, ард түмэн биднийгээ УИХ-ын эрхэм гишүүд хараад сууж байдаг гээд хэлчихэж. Эсвэл, УИХын гишүүд гурван сая хүнээ манаад завгүй байх ар худрагаар нь УИХ-ын дарга З.Энхболд хууль хулгайлж аваад завхруулаад байна гэсэн утгаар хэлсэн байж магадгүй, нэр зааж хэлсэн контекстээс нь тэгж ойлгогдоод байгаа юм.
Энэ ч яахав жижиг асуудал гээд эхний ѳгүүлбэрийг орхичихъё, том зураг нь тэр ЦАГААНДАА ГАРСАН гэдэгт л байгаа юм.
Тѳр цагаандаа гарсан эсэхийг мэдхэд тун хялбархан, монгол хэлний тайлбар толь бичигт ЦАГААНДАА ГАРАХ 4 жорыг дурдсан байна.
а. Ичих айхаа барах  
б. Хээгээ алдах
в. Хүн чанараа алдах
г. Яахаас ч буцахгүй болох
Ичих айхаа барахын тухайд бүр тамтгаа алдсан. Хурлын дэг барих, хуралдаа суух энээ тэрээ нь бол хорооны ахмадын хурлаас ч дор болсон. Сонгогчдоосоо ичнэ, айна ч гэж байхгүй, нүүрээ ширлүүлчихсэн хүмүүс. Тѳр тѳмѳр нүүртэй байх ёстой гэж итгэчихээд ичих зовохоо мэдэхгүй гүлдийчихдэг болтой юм.
ГҮЛДИЙХ гэдгийг ч улс тѳрчид ѳѳрсдѳѳ л гаргасан хэллэг. Ер нь улс тѳрчдийн зүгээс нийгэм зүйд чирж оруулсан шинэ хэллэг, илэрхийлэл, чамин үг ойлголтуудыг тоочвол формат дутагдах байх л даа. Шүүмжлэл их байна гэсэн үглээг гэхэд л улс тѳрчид ѳѳрсдѳѳ л зохиосон, ард түмэн гаргаагүй. Шүүмжлэлээс айдаг, шүүмжлэлээр илчлэгдэнэ гэж боддог болхоор тэр. Улс тѳржлѳѳ гэж булхайдна, бас л ѳѳрсдийх нь хийсэн ажил. Биесээ популистаар нь дуудаж дарамтлана, хэн нэгнийг популист гэж хэлж байгаа процесс нь ѳѳрѳѳ популизм шүү дээ гэдгийг ч мэдэрч байгаа юм алга.
Ѳѳрсѳндѳѳ унацтайхан ашиг ѳгчих боломжийн ордуудыг СТРАТЕГИЙН гэж цоллоно. Энэ бол зүгээр л ард түмнийг түнэр харанхуй гэж басамжилсан хэллэг. Стратегийн түүхий эд гээд ураан, газрын ховор металл…эсвэл улсын аюулгүй байдалд хамаатай цэрэг стратеги, түлш эрчим хүч, тѳмѳр зам, хүнсний салбар л юуны түрүүнд СТРАТЕГИЙН баймаар, тэхэд тэртээ ууланд байгаа  алтны  ордыг СТРАТЕГИЙН болгож яриад хѳѳцѳлдѳѳд гүйгээд байгаа нь инээдтэй, хээгээ алдсан л хэрэг. СТРАТЕГИЙН гэчихвэл Засгийн газар биш УИХ эзэндэх болдог, УИХ-д нь бѳѳн олигархиуд сууж байдаг, мэдэж ядаад байх юмгүй авлигалын механизм. Засгийн газар нь ч гэж амьд хүн итгэх аргаггүй, бас л цагаандаа гарчихсан хулгайч нар болтой нь Тавантолгойгоос л харагдчихаж байна.
УИХ-ын гол ажил бол хууль үйлдвэрлэх, гэтэл 30 хууль батлахаас 3-ыг баталлаа гэлүү! Сүүлдээ ч бүр хээгээ алдсан, хэл амнаас бултаж түргэтгэсэн үйлдвэрлэл явуулж эхлэв болтой догоо.
АВЛИГА уучлах хуулийг болхоор ерѳѳс дэгэнд оруулалгүй, хэлэлцэхгүй гээд шийдчихсэн юмаа дахиж оруулж ирээ л баталгаажуулж суудаг. Би хулгай хийсэн нь үнэн, хулгай хийсэн мѳнгѳнийхээ хагасы нь буцаая, хариуд нь намайг ялаас хэлтрүүлчих хѳ! заа тэгье, харин…! ийм инээдтэй, хээгээ алдсан парламент байж болох уу даа таминь!
Хойт хѳршийн туршлага энээ тэрээ гэдэг нь бол огт худлаа юм, Путин тийм юм хийгээгүй, хийхгүй. Оросын ГЕО сонирхдогийн хувьд энийг би бага сага мэднэ. Гадаадад офшоорт байгаа хѳрѳнгѳѳ үнэн зѳвѳѳр мэдүүлээд Оросын аль нэг банкинд байрлуулсан нѳхцѳлд ганцхан удаа л хуулийн хариуцлагаас чѳлѳѳлнѳ, эс тэгвэл фирмийн зѳвшѳѳрлийг цуцалж чадна гэж тэр хэлсэн, хэлснээрээ ч хийсэн, далд эдийн засагтай тэмцэж чадсан. Тэрнээс биш, хулгайч нарыг уучилна шүү гэж огт хэлээгүй. Нийтийн мѳнгѳ зувчуулсан хулгайч нарыг хайр найргүй баривчлан хорьж зарим цагаандаа гарсан олигархийг гадаадад аваачаад чад хийлгэчихэж дѳнгѳж байгаа хүчтэй леадер тийм юм яриад зогсож байхгүй гэдэг нь энгийн логикоор ойлгогдож байгаа юм.
Сонгуульд ѳрсѳлдхѳѳр болсон нэг эр,…хүү нь том улс тѳрд орж хүн чанараа хаяхаар шийдлээ, муу хүүгээ уучлаарай… гэж хэлэн талийгч эцгийхээ хѳргѳнд мѳргѳсѳн юм гэнэ билээ гэцгээдэг.
УИХын гишүүд магадгүй бүгд биш ч гэлээ хүн чанаргүй нь дийлэнх болчихож. Аливаа улс орон тэтгэвэрийн насыг уртасгах аргаар маш их хэмжээний мѳнгѳн хѳрѳнгийг зардлаас чѳлѳѳлдѳг практик бий, гэхдээ дундаж наслалтыг харгалздаг.  Манай хэд болхоор асуудлын ард хэвтэж  байгаа даахад хэцүү ачааг, тэртэй тэргүй даахгүй байгаа бүсгүйчүүдийхээ нуруунд үүрүүлхээр шийдээд бодлого гэгчээ баталчихаж харагдана билээ. Энийг хүн чанартай гэх үү! Бүсгүйчүүд рүүгээ хандсан  далд дарангуйлалтай, эменсипаци яригдах хэмжээнд оччихсон, эмэгтэйчүүдийн тусгайлсан нийгмийн бодлого байхгүй ийм улс оронд эмэгтэйчүүдийн тэтгэвэрийн насны доод хязгаарыг эрчүүдийхтэй тэгштгэх яриа байж болох уу!
Энэ бол ард түмний тѳлѳѳлѳл ард түмнийхээ эсрэг зогсож байгаа бодит жишээ.
Цагаан сүү тээсэн эх хүн авлига хийнэ гэж байхгүй гэдэг үндэслэлээр жендерийг 40% болгох бодлого барья гэсэн бол харин би ѳѳр юм хэлэх байлаа.
Ѳр нимгэн эмэгтэй гишүүд, ард олноо ядаж архинд живүүлчихгүй, тамхинд тийрүүлчихгүй юмсан гэсэндээ хурал хаяцгаасныг иргэн хүний хувьд би дэмжиж байна.
УИХын гишүүд эсвэл ѳѳрсдѳѳ олигархи, эсвэл олигархийн албан бус лобби группэд хамрагдан ашиг сонирхлын тѳлѳѳ яахаас ч буцахгүй болон улаан цагаандаа гарцгаажээ. Хатагтай Эрдэнэчимэгийн цензургүйд, гишүүн Номтойбаярын Де Фактод ѳгсѳн ярилцлагуудаас улайрцгааж байгааг нь амархаан ойлгочихож болно. Тангараг ѳргѳсѳн гишүүд худлаа ярьж байгаа гэж бодохгүй байна.
Ард түмнийг мэдлэггүйд тооцсон болтой, ИННОВАЦИ НУТАГШУУЛАХ гээд чамирхцгаагаад байгаа юм. Гүйдэг морийг л зэлний малын хүзүүнээс зүүж ижилсүүлдэг ардын арга бий, тэрүүн шиг. Монголын хѳрсѳнд шингэхгүй байгаа технологийг ямар гайхамшгийн хүчээр НУТАГШУУЛАХ гэж яриад байгаа юм болоо. НУТАГШУУЛАХ засаг дарга нарын тоо ѳсѳѳд байдаг, чирж ирсэн технологи нь нутагшдаггүй, тѳслийн мѳнгѳ нь тэгсгээд дуусчихдаг, зарим нь цаасан дээрх тѳслѳѳр млрдаар нь туучихсан байх ч тохиолдол зѳндѳѳ. Чингис, Самурай…ѳрийн олон бонднуудын тооцоог ягштал хийх цаг иржээ. Тѳсѳл, эсвэл дуусаагүй үйлдвэрлэлийн дансанд дебет зоочихоод, ѳрийн данс руу бичилт хийхгүй он дамжуулаад дарагдуулаад явдаг санхүүгийн муу залийг олон түмэнд ил гаргах болсоон. Чамин үгийн ард нуугдсан залийг тоочоод барагдахгүй.
ЦАГААНДАА ГАРСАН энэ увайгүй үйлдлүүдийн ард нь нэгэн орон дээр нэгэн хѳнжил дор хэвтэж буй намууд оршиж, чиглүүлээд байгаа нь хэнд ч ойлгомжтой. НАМУУД гэсний учир нь нам хоорондын зѳрчил нь гагцхүү ѳнгѳний  үзэгдэл, бусад нь бүгд ашиг сонирхол дээр суусан хѳнжлийн хуйвалдаан болчихож. Монголын одоо байгаа улс тѳрийн  намууд гэгч нь угтаа бол тодорхой намын нэрийг энгэр дээрээ зүүсэн, нам дамнасан олигархиудын бүлэглэл. Тэхээр ИХ-ыг биш намуудыг тараасан нь л онох байх.
Ѳѳр нэг гарц гэвэл, торхтой дарин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлаад, ѳѳрсдѳѳ сайн дураараа тараад дахин нам байгуулцгаавал нэг талаас үнэмшилтэй, нѳгѳѳ талаас 7 сарын 1-ний аймшигт түүх давтагдахаас зайлсхийсэн алхам болох нь дамжиггүй. Гэхдээ тийм эр зоригтой улс тѳрч монголд хэд байгаа бол, энэ бол АСУУДАЛ.
И.Цэрэнхүү

Эх сурвалж: www.sonin.mn

 


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.