Comment.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлээ
Увс аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр  хилийн цэргийн 0245 ангийн  2015 оны 1 дүгээр ээлжид татагдаж ирсэн хугацаат цэргийн албан хаагчдад  яриа таниулга хийжээ.Энэ үеэр хяналтын прокурор П.Удвал, Н.Анхбаяр нар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, цэргийн албанаас зайлхийх гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэл, цэргийн албанаас зайлсхийсний хор уршиг, гэмт хэрэг зөрчлөөс  хэрхэн урьдчилан  сэргийлэх талаар ярьж хугацаат цэргийн алба хаагчдын сонирхсон асуултанд хариулж харилцан ярилцлага өрнүүлсэн байна.

Уг  арга хэмжээнд хугацаат цэргийн  150 гаруй алба хаагчид болон холбогдох албан тушаалтнууд хамрагджээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.