Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.
10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа “Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.
“Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” нар ажиллаж байгаа аж.
Оюунлаг гоо сайхны төлөө уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээнд маш олон үзэсгэлэнт охидууд оролцож байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ жилийн оюутан мисс-2015 д оролцож байгаа охидын зурагнаас танилцуулъя.
Дэлгэрэнгүй мэдээллийг 98118007, 99963999 дугааруудаас лавлах боломжтой юм