Сөрөг хүчний удирдагчдын нэг Шив Сена “Моди Монголчуудад 1 тэрбум ам.доллар өгнө хэмээн амалжээ! Энэ бол тэр жижиг улсын хувьд том аз завшаан бөгөөд хэт халууны улмаас ургацаа алдаж амиа хорлож байгаа манай тариачдаас илүү азтай гэдгээ харуулж байна” хэмээн хэлсэн байна.
Энэтхэгт энэ зун ер бусын халуун болж зөвхөн халууны улмаас олон зуун хүн амь насаа алдаад байгаа бөгөөд ургацын хувьд маш муу үзүүлэлттэй байх нь нэгэнт тодорхой болжээ. Дэлхийд хүн амын тоогоороо 2 -рт ордог Энэтхэг улсын иргэд ийнхүү Монголд өгнө хэмээн амласан Ерөнхий сайд Модигийн амлалтыг эсэргүүцэн уг амлалтаасаа буцахыг шаардаж эхлэн жагсаад цуглаан зохион байгуулж эхэлжээ.
Ийнхүү Энэтхэгээс орж ирнэ хэмээн найдаж байсан 1 тэрбум ам.доллар бүтэхгүй болохнээ.
Эх сурвалж: www.tsag.mn