Хотын төв замдуудад энэ сарын 15-наас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулна гэж энэ сарын 5 ны өдөр нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж түр хойшлуулах шийдвэр гаргалаа.
Энэ сарын 7-ноос эхэлсэн зам засварын ажил сургууль амарсан, мэдээлэл өгсөнтэй холбоотойгоор тооцоолж байснаас харьцангуй бага ачаалал өгсөн учраас ийнхүү хотын төвийн зарим хэсэгт улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Харин төрийн байгууллагын ажлын цагийг эргэн өөрчлөх талаар ирэх 7 хоногт хэлэлцэхээр боллоо. Зам засвараас үүдэн гарах ачааллыг багасгах нэг арга гэж нийслэлээс үзэж байна. 08.00 цагаас эхэлдэг байсан ажлын цагийг сургууль, цэцэрлэгийн ажиллах цагтай уялдуулан хойшлуулсан бөгөөд сургууль, цэцэрлэг амарсан энэ үед дахин өөрчлөх нь зам засварын үеийн хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn