Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн ахлагч Икер Касильяс багаа орхиж байгаа аж. Тэрбээр гэрээгээ цуцлах нөхцлүүдээ багийн удирдлагатайгаа ярьж тохиролцсон бөгөөд Касильяс явж байгааг ойрын үед тус багт Давид Де Хеа ирэхээс өмнө албан ёсоор зарлах гэнэ.
Эзэн хааны баг 34 настай хаалгачаа нэр төртэйгээр гаргаж өгөх хүсэлтэй байгаа юм. Тэд гэрээ цуцласны нөхөн төлбөрт хоёр улирлын цалин өгөхийг зөвшөөрчээ. Харин Касильяс өөрөө хаана үргэлжлүүлэн тоглох талаараа одоогоор шийдвэр гаргаагүй байна.
Касильяс тус багт 25 жилийг өнгөрүүлжээ. “Реал”-ын үндсэн багт 16 улирал тоглохдоо таван удаа Испанийн аварга болж, Испанийн цомыг хоёр удаа өргөж, гурван удаа Аваргуудын лигийн ялагч болж, өөр бусад найман цомын эзэн болж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn