“Би татварын албаны шударга бус ногдуулалтын боол болж залхлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд би татварт тав орчим сая евро төлсөн. Асуудал нь үүндээ биш. Татварын алба улам ихийг авахыг хүсэж байна. Тэгсэн мөртлөө тэд хууль бус янхны газрууд, гудамжны биеэ үнэлэлттэй ерөөсөө тэмцэхгүй юм” хэмээн Мюллер мэдэгджээ.
Түүний эхлүүлсэн эсэргүүцлийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 01-нд гараагаа авч 4-8 долоо хоног үргэлжлэхээр болов. Ингэхдээ Мюллер ажилчин хүүхнүүдийнхээ цалинг өөрөөсөө өгч байгаа гэнэ.
Мюллерын янхны газар үнэгүй үйлчилж байгаа гэх мэдээ өвсөнд тавьсан түймэр шиг дүрэлзэж, өдгөө түүний ажлын үүдэнд үйлчлүүлэгчдийн урт дараалал үүсчээ. Эх сурвалж www.wikimon.mn