Comment.mn

12 настай охиныг бүтэн жил хүчирхийлжээ

Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй байгаа билээ. Хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж, хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах, худлаа хуурч хүчирхийлдэг байна.Судалгаагаар хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ойр дотны хамаатан садангууддаа хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ.

Тухайлбал, өнгөрсөн жил Өмнөговь аймагт 12 настай охиныг бүтэн жил хүчирхийлж, бусармагаар бэлгийн дур хүслээ хангаж байсан хэргийг илрүүлжээ. Аав, ээж нь гэрээсээ хол ажилладаг бөгөөд өглөө ажилдаа гарч яваад орой ирдэг, охин нь гэртээ ганцаараа өнждөг байсан тул ийнхүү хүчирхийлэл дор жил болсныг хэн нь ч мэдээгүй байсан гэнэ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.