Comment.mn

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ
Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал маргааш 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болохоор товлогдсон байсан ч прокурорууд сургалтанд суусан гэх шалтгаанаар хойшилсон билээ. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй.

Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ. Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүх юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.