Comment.mn

Л.Эрхэмбаяр АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөнд “үгүй” гэв


АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн (АНШХ) -өөс намын дарга З.Энхболдод намын ээлжит бус их хурлыг 6-р сард хуралдуулж, намын Үндсэн дүрмийг шинэчлэх 12 санал бүхий шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагын улмаас АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АНШХ-ний зохицуулагч нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Л.Эрхэмбаяр ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойрын хугацаанд намаас баримтлах бодлого болон өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.  Тэрбээр, АН-ын Шинэчлэх Хөдөлгөөнөөс тавьсан АН-ын Их хурлыг хуралдуулж, тус намд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд шийдэх саналыг хүлээн авах бололцоогүй гэжээ. АН-ын ҮЗХ болон намын Их хурлыг хуралдуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна.

АН-ын Шинэчлэх Хөдөлгөөний зүгээс олон зүйл дээр зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа тул тавьсан шаардлагынхаа хүрээнд намын даргатайгаа уулзах санал тавив. Тэд намын даргыг намын нийт гишүүдийн саналаар, өрсөлдөөний зарчмаар, сонгуулиар шийдвэрлэдэг болох, анхан шатны намын дарга нарыг автоматаар дунд шатны намын хорооны гишүүн болгох, намын дүрмээ ягштал мөрддөг хариуцлагын системтэй болох  зэрэг намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, жирийн гишүүний үүрэг, оролцоог намын бодлогод тусгах эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт хийх шаардлагыг намын даргадаа хүргүүлсэн юм.

АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөн нь цаашид анхан болон дунд шатны намын байгууллагуудтай уулзаж, санал солилцох замаар намын бүх гишүүдийн оролцоог хангаж намын Үндсэн дүрмийг шинэчлэх ажлаа тууштай үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Ж.Сүрэн

Эх сурвалж: Tumen.mn

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.