НАМЗХ-ны холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийг амжилттай дүүргэн, ирэх сарын 1-ний өдөр эх орондоо ирэхээр болсон байна.
Тэрээр өөрийн фээсбүүк хуудаснаа “Хэнтий аймгийн Бэрх хотын 10 жилийн сургууль төгсөхдөө нэгэн өдөр очиж үзэхийг хүсдэг байсан Харвардын Их сургуулийг өнөөдөр төгслөө. Харвард гэдэг нэр үг биш харин үйл үг гэдэг нь үнэн юм. 10 жилийн өмнө хувь хүний алсын харааны тухай бичиж байсан бол, Улс орны алсын хараа, нийтлэг үнэт зүйлс, тулгуур зарчмуудын тухай судлаж, дараагийн ном, судалгааны ажлынхаа сэдвийг олсон нь хамгийн үнэт зүйл байлаа. Удахгүй уулзъя ЭХ ОРОН МИНЬ…” хэмээн бичиж, төгсөлтийн баярын зургуудаа оруулжээ.
Ийнхүү Бэрх хэмээх жижигхэн тосгонд өвөөтэйгөө өсөн торниж, эрдмийн үйлсэд шамдсан залуу эдүгээ дэлхийн №1 сургууль гэгддэг Харвардыг амжилттай дүүргэж, Монголын мянга, мянган залууст хичээл зүтгэл байвал энгийн ардын хүүхэд хүртэл хүсэл мөрөөдлөө биелүүлж болдогийг үлгэрлэн үзүүллээ.