УИХ-ын гишүүдийн тоо 19 хүрсэн тохиолдолд саналыг өргөн барьдаг учиртай. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүнд нэгдэх бололтой. Тодруулбал, тэрбээр өөрийн “Твиттер” хуудаснаа өчигдөр “Дубайн гэрээг АББХ-оор хаалттай хэлэлцлээ. Энэ гэрээ энэ Засгийн газрын хойдхыг нь уншжээ. Харамсаж байна”, “Оройн цагаар улс төр яриад яах вэ дээ. Монголын буян заяа их. Өнөөдрийн алдааг маргааш засч болно. Дээдсийн буяныг зөв л эдлэх нь чухал”, “Харж л байя. Хариуцлагын олон хэлбэр бий” гэх зэргээр жиргэсэн юм. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй нэгдэх нь хэмээн ярилцаж байгаа юм. Ямартай ч Ж.Батзандан гишүүний хувьд Засгийн газрыг огцруулах саналтай хүмүүсийн нэг бололтой.
С.НАРАН
Эх сурвалж: www.info.mn