Comment.mn

SAIHANBILEGNOMICS


1980-аад оны үед АНУ-ийн төсвийн алдагдал тэнгэрт хадаж, гадаад өр Үндэсний Аюулгүй Байдалд заналхийлэх түвшинд хүрсэн тэр үед Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын эдийн засгийн шинэ бодлого гаргаж Америкт төдийгүй дэлхийн эдийн засагт сүнс оруулж байснаар дэлхий дахинд REAGANOMICS гэж алдаршиж байсан түүхтэй.
1950-1960–аад оны үед Америк болон Европын суурь судалгааны үр дүн нээлттэй байсан таатай нөхцлүүдийг ашиглаж Америк, Япончууд төрийн капитализмын механизмаар Япон орны эдийн засгийн гайхамшигийг бүтээсэн. Гэтэл 70-аад оноос эхэлсэн мэдлэгийн эдийн засгийн эрин үед суурь судалгааны үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгох шинэ тогтолцоо АНУ-аас эхэлснээс болж Япон үндэстэнд суурь судалгааны эх үүсвэр нь тасалдаж 90 оноос эхэлж Япон улс уналтын байдлад орсон. Шинзо Абэ гэж Ерөнхий Сайд гарч ирээд 2012 оноос эхэлж бүтцийн өөрчлөлт хийж төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж мөнгөний бодлогыг чадваржуулах бодлого явуулснаар Японы эдийн засаг дахин сэргэж дэлхий дахинд ABENOMICS гэдэг нэр томьё гарч ирсэн юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн дотор ядуу байсан Хятад орон төрийн хяналттай зах зээлийн эдийн засагт шилжиж, гадааддаа нээлттэй бодлого явуулснаар Хятадын эдийн засгийн гайхамшгийг бүтээж өнгөрсөн 30 жилийн дотор 600 сая хүнийг ядуурлаас гаргасан. Гэтэл ойрын үед Хятадын эдийн засаг суларч өсөлт удааширсан өнөөгийн энэ үед Энэтхэгийн улс төрийн тавцанд цоо шинэ үндэсний удирдагч гэж нэрлэгдэхээр NARENDRA MODI Энэтхэгийн хөгжлийн шинэ хуудсыг нээснээр ирээдүйн 20 жилд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт Хятадыг давж гарна гэсэн таамаг явж байна.
Энэтхэгийн шинэ үеийн үндэстний удирдагчNARENDRA MODI Хятадын гайхамшгийг эхлүүлсэн Дэн Сяо Пиний замаар яваагүй. Ядуу буурай бүс нутагт төрж өссөн энэ Энэтхэг эр Энэтхэгийн түүхэнд энх удаа дэлхийн хүн төрөлхтний энх тайвны хөгжлийг авч явах бодлогыг хэрэгжүүлж Хятадын гайхамшгийг бүтээсэн Дэн Сяо Пин-ий адил тариачдын бүтээмжийг дээшлүүлэхээс  эхлээгүй харин 800 сая залуу хүмүүсийн хийж бүтээх ШУ-ны дэд бүтэц, Технологийн дэд бүтэц, Инновацын дэд бүтэц цаашлаад дэлхийн улс төр эдийн засгийн Энэтхэг агуулгатай бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр дэлхий дахинд MODINOMICS гэж алдаршуулж байна.
Монгол оронд ардчилал болоод зах зээлийн эдийн засгийн шуурга бүхэл бүтэн үндэстнийг хамарсан тэр цаг үеээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүд өөрийн баяжих хүсэл, шуналдаа урхилагдан ард түмний амьдралыг там болгосноор Монгол орон өнгөрсөн 26 жилд ядуугаараа дуудууллаа, дэлхий дахинд “Minegolia”гэж уул уурхайгаас өөрөөр амьдрах аргагүй ард түмэн болсон гэж дуудуулж үзлээ. Одоо “Hotel Mongolia”гэж дуудуулж байна даа. Энэ нь зөвхөн өнөөгийн Монгол биш ирээдүйн Монголчуудад минь ч бас холбоотой болоод байна даа.
20-р зуунд дэлхийн гайхамшгийг бүтээсэн Монголчууд дэлхий дахины оюуны хог болж төөрөгдөлд орж мэдлэг боловсрол нимгэн, ёс суртахуун байхгүй хүмүүс энэ орныг хаягдал болгон экспортолсныг Монголд төдийгүй дэлхий дахинд мэдэж байгаа.
Хувийн сонирхлоор улс орныхоо ирээдүйг дуусгаж байсан шившгийг дуусгавар болгож Оюу толгойн төслийг хэвийн үйл ажитллагаанд нь оруулж Таван толгойг цаашид бизнес болон эдийн засгийг хэвийн байдалд оруулах гэж зүтгэж байгаа Чимэдийн Сайханбилэгийг гадаад дотоодгүй ярьж эхэллээ.
Ч.Сайханбилэгийн эдийн засгийн бодлого Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойгоор дуусаж болохгүй шүү. Ч.Сайханбилэг нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй:
POLITICS буюу УЛСТӨР бол төр ард түмнээрээ юу хийлгэх вэ гэдэг хандлагыг гаргадаг, хүн төрөлхтний бүх нөөцийг ард түмний сайн сайхны төлөө хэрхэн үр ашигтай зарцуулах чиглэлийг гаргадаг болохоос биш улс төр бол дотуур хувцас үйлдвэрлэдэггүй, кондом үйлдвэрлэдэггүй гэдгийг ухамсарласан цагт л ухамсартай улс төр эхэлнэ шүү.
Бас нэг ойлгох ёстой асуудал бол 20-р зууны эхэн үед Монголд лам ба малчин гэсэн хоёрхон анги байсан. Орчин үеийн Монгол, ЗХУ болон Зүүн Европын орнуудын мэдлэг, санхүүгээр босч ирснийг ойлгож өнөөдрийн Монгол дэлхийн Монгол болсон гэдгийг ухамсарлаж, дэлхийн мэдлэг болон санхүүжилтээр Монгол босох нь тодорхой, дотоод нөөц маш сул дорой гэдгийг бас ухамсарлах хэрэгтэй.
Харвардын их сургуулийн профессор Майкл Портер ШУ-ны дэд бүтэц, технологийн дэд бүтэц, инновацын дэд бүтэц, боловсролын дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц болон чөлөөт цагаа соёлтой өнгөрөөх дэд бүтэц бүхий “Мэдлэгийн Кластер”-ийнонол стратегийг 1990-ээд онд боловсруулж өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн стрөтеги болсныг ухамсарлах хэрэгтэй.
Монгол орон “Аж Үйлдвэрийн Парк”, “Технологийн Парк”, “Шинжлэх Ухааны Парк” гэсэн хоцрогдсон, өрөөсгөл хөгжлийг орхиж 5 бүсэд дэлхийн хараатай “Мэдлэгийн Кластер”-ийг чөлөөт бүсийн статустай дэлхийн тэргүүний “Мэдлэгийн Кластер”-ийг иж бүрнээр нь байгуулах юм бол монгол орон, монгол үндэстэн дэлхийн гайхамшигийг бүтээх нь тодорхой. Монгол орны түүх, монгол үндэстний хүсэл эрмэлзлэл, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн хандлагыг харвал монгол орныг яаралтай “Дэлхийн санхүүгийн төв” болгож хөгжүүлэх бодлогыг гаргах цаг болсон.
Тө бол үндэстний хүслээр ажиллах логигтой. 21-р зуунд монгол үндэстэн дэлхийн мэдлэгийн засаглагч үндэстэн, дэлхийн санхүүгийн засаглагч үндэстэн болох үндэстний хүсэл эрмэлзлэлийг“Үндэсний Хөгжлийн Стратеги” болгон зарлаж боловсролын амин сүнсийг цоо шинээр төлөвшүүлэх ёстой.
Монгол үндэстэн бол жижиг үндэстэн биш, дэндүү агуу түүхийн санамжтай, дэндүү агуу домогтой, дэндүү хүн төрөлхтний хөгжил болоод энх тайвныг авч явах гэсэн эрмэлзэлтэй, дэндүү хүмүүнлэг Монголын ард түмний төр хүчтэй байх ёстой.
SAIHANBILEGNOMICS нь зөвхөн эдийн засгийн бодлого биш үндэстний хөгжлийн иж бүрэн бодлого болж Монгол үндэстний түүхийн шинэ хуудсыг нээх ёстой.
SAIHANBILEGNOMICS-ийг бөгс долоогч, авилгач, мухар сүсэгтнүүд бүтээж чадахгүй гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй.
С.Тулга

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.