УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай зарга үүсгээд байсан “Мунзуй” Г.Нямдоржийг мөрийтэй тоглосон хэргээр өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхэд шүүлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 243.2 буюу мөрийтэй тоглосон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар шүүхээс түүнд дөрвөн сарын баривчилгаа оноосон байна.
Удаа дараа мөрийтэй тоглосон бол Эрүүгийн хуулийн 243.2-т заасны дагуу шийтгүүлдэг бөгөөд гэм буруутайг нь шүүх тогтоовол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn