Comment.mn

“Гэрэлт зул” өргөх ёслол болно


Монгол улсад хамгийн анх өдгөөгөөс долоон жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2008 онд Тайланд улсын Даммакаяа хийдийн хамба лам болоод “Даммакаяа” сангийн тэргүүн Луан Пу Даммачаёо уг ёслолыг зохион байгуулж байсан билээ. Энэхүү ёслолыг “Сэтгэлийн Амирлан” сантай хамтран найм дахь жилдээ болох гэж байна.

Бид Буддын шашны итгэл үнэмшилтэй болоод Бурхан Буддад өдөр тутам сүслэн залбирдаг учир ёслолыг хэзээ зохион байгуулах хугацаа тийм ч чухал биш билээ. Улс орон бүр өөрийн цаг тооллын бичгээс хамаарч өөр өөр өдөр ёслолын үйл ажиллагааг зохиох нь элбэг. Энэ жилийн хувьд манай улсад ирэх зургадугаар сарын 6-ны өдөр болно. “Гэрэлт зул” өргөх ёслол нь олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улс энэ тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг.

Гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагааны сонирхолтой баримтууд?

  •  Даммакаяа бясалгал хийнэ
  • 4000 зул өргөж Бурхан Буддад хүндэтгэл үзүүлнэ
  •  Бурхан Буддад хөөрдөг гэрэлт зул өргөж хүндэтгэл үзүүлнэ
  • 40 гаруй лам оролцож бурхны ном айлдан ерөөл тавина
  •  Аз жаргал, амжилт бүтээл гээд хүссэн бүхнээ шивнэнэ
  • 7000 гаруй хүмүүстэй хамт гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцоно

 

Хөөрдөг зулны чанарыг хэрхэн мэдэх вэ?

Хөөрдөг зул нь маш сайн чанартай бөгөөд ёслолын үйл ажиллагаанд хэрэглэж буй гэрэлт зулыг Тайланд улсаас авчирсан ба уг зулыг Тайланд, Мянмар, Индониз, Филиппин гэх мэт улс оронд олон ёслол, үйл ажиллагаанд ашиглаж байна.

Гэрэлт зулны материал болон хийцийн тухай мэдээлэл

  • Хэмжээ: 77*104 см
  • Жин: 100 граммаасбага
  • Зулны хөөрөх хугацаа: 8 минут
  • Материал: байгальд хор хөнөөлгүй
  • Хөрсөнд задрах хугацаа: 2-6 сар

Хогны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Уг ёслолын үйл ажиллагаанаас үүдэх хогны асуудалд бид бүрэн хариуцлага хүлээнэ. Манай хөөрдөг зул нь чанарын өндөр түвшинд хийгдсэн бөгөөд байгальд хор хөнөөлгүй 2-6 сарын хугацаанд бүрэн задралд ордог. Ёслолын үйл ажиллагааны дараа манай сайн дурын гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон дотор талын хогийг цэвэрлэнэ.

Харин бид гэрэлт зул өргөх ёслолд оролцогчдоос бусад төрлийн хөөрдөг зул худалдах мөн ашиглахгүй байхыг хүсье. Учир нь тэдгээр чанар муутай хөөрдөг зулнаас үүдэлтэй хогны асуудлыг бид шийдэх боломжгүй билээ.

Хаврын хуурай улиралд хэрхэн галын аюулаас сэргийлэх вэ?

Гэрэлт зул нь өндөрт хөөрдөг бөгөөд зулны гал нь агаарт байхдаа унтарч дараа нь газар унадаг. Анх зохион байгуулснаас эхлээд энэ 8 жилийн хугацаанд гэрэлт зул өргөх ёслолоос болж ямар нэг гал түймрийн аюул учраагүй. Гэсэн хэдий ч бид аюулгүй, бэлэн байдлыг харгалзан үзэж гэрэлт зул өргөх ёслолын өдөр гал сөнөөх байгууллагатай энэ асуудлыг анхаарч ажиллахаар холбогдсон байгаа.

Тасалбарын орлогыг юунд зарцуулдаг вэ?

Юун түрүүнд манай байгууллага нь Ашгийн бус, Төрийн бус байгууллага гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид ёслолын орлогыг талбайн түрээсийн мөнгө, гэрэлт зул авах болон монголд авчрах тээврийн зардал гэх мэт тус ёслолыг зохион байгуулахад гардаг өндөр хэмжээний зардалд зарцуулдаг. Бид үлдсэн орлогыг нийгэмд чиглэсэн /-31аг төсөл /сурагчидад зориулсан сургалт/, бясалгалын хичээл, хүүхдийн асрамжийн газарт туслах, оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулдаг. Тиймээс тус гэрэлт зул өргөх ёслолоос олсон бүх орлогыг Монгол улсад зохион байгуулдаг нийгмийн үйл ажиллагаанд зарцуулдаг.

Гэрэлт зул өргөх ёслолд орлцогчид юуг анхаарч, юу бэлдэх хэрэгтэй вэ?

  1.  Гэрэлт зул өргөх ёслолд оролцогчидод зориулсан хөөрдөг зул байх тул та гэрээсээ хөөрдөг зул авчрах шаардлагагүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс бид үүнийг зөвшөөрдөггүй.
  2.  Та гэрээсээ газар суух жижиг олбог авч ирэх хэрэгтэй.
  3.  Та ёслолын үйл ажиллагаанд тасалбараа авч ирэх хэрэгтэй
  4.  Мөн хөөрдөг зулан дээрээ наах хүсэл бичих цаа^аа бүү мартаарай. Учир нь тэр өдөр танд өгөх илүү хүслийн цаас дууссан байх болно
  5.  Оройдоо сэрүүн байж магадгүй тул цаг агаарт тохируулан хувцсаа сонгоорой
  6.  Хэрвээ та бага насны хүүхэд авч ирэх бол өөрийн хүүхэддээ анхаарал халамжтай байгаарай. Учир нь гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагаанд маш • олон хүн оролцдог тул төөрөх тохиолдол гарахад бид хариуцлага хүлээх боломжгүй
  7.  Гал болон, лаа асаах үедээ болгоомжтой байгаарай. Та өөрийн болгоомжгүй, тоомжиргүй байдлаас үүдэн гал алдах тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй тул галаар тогтохгүй байхыг сануулж байна.
  8.  Ёслолыг зохион байгуулагчид болон заавар өгөх хүмүүсийн зөвлөгөө, үгийг анхааралтай сонсож биелүүлээрэй
  9.  Өнгө үзэмжтэй хотынхоо төлөө та өөрийн хогоо зориулалтын саванд хийгээрэй

Хэрхэн олон нийтэд мэдээлэл өгөх вэ?

  •  Төвийг сахисан найрсаг харилцах
  •  Үнэн зөв мэдээлэл өгч, асуултанд оновчтой хариулах
  •  Ямар нэг хувь хүн болон байгууллагыг буруушааж, муулахгүй байх
  •  Өөрийн үүрэг хариуцлагыг зөвөөр ойлгуулах
  •  Хэн нэгэн хэцүү, мэдэхгүй асуулт асуувал ӨМС лам нар болон үндсэн ажилтан нарт хандаарай

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8809-9651 дугаарын утаснаас лавлаарай

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.