Comment.mn

Гарт тааралдсан бүхнээ иддэг хоригдол

 
АНУ-ын Иллинойс мужийн оршин суугч Лэймонт Кэти гэдэг 18 настай залуу пиццаны газар дээрэмдэхийг оролдоод Cook Country шоронд илгээгдсэн билээ. Кэти хоолны газраас юу ч хулгайлж чадаагүй тул пиццаны газрын эзэн түүнийг тавьж явуулсан аж. Гэвч цагдаа нар түүнийг баривчлаад шоронд хийсэн юм. Ингээд Кэтиг хоёр жил гаруйн хугацаанд шоронд хорих шийдвэрийг гаргажээ.Өргөст торны цаана ороод уг залуу тун сонин үйлдэл хийх болсон гэнэ. Камер дотроо тааралдсан юм болгоныг идэж эхэлсэн аж. Эрэг, шураг, арьсан бүс, бетоны хэлтэрхий, тор зэргийг амтархан зооглох болжээ. Үүний улмаас сайн эр хоригдсон 16 сарын хугацаандаа эмчийн туслалцааг 24 удаа авсан байна. Тэр тоолонд түүний ходоодыг угааж, цэвэрлэдэг ч Лэймонт Кэти тайвшрах бодолгүй байгаа гэнэ.Хамгийн сүүлд тэрбээр камер дотор нь суурилагдсан төмөр орыг золтой л идчихээгүй аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.