Comment.mn

Ю.Цэдэнбалыг МАН-ынхан цагаатгах гэхээр АН-ынхан матрын нулимс унагааж шогтоно

Монгол­чуудын мар­тах эрхгүй, мар­таж болох­гүй хүн бол төр, нийгмийн нэрт зүт­гэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм.
Монголын төрийг 44 жил удирдахдаа эгэл малч­ныг эрдэмтэн, эрдэм номтныг соён гэгээрүүлэгч болгох ухаанаас ухаан ургуулж улс орноо хө­төлж, жолоодож явсныг нь хойч үе маань мэдэх ёстой билээ. Гэвч өнөө­дөр бидний дунд Ю.Цэдэнбалын гэх тодот­голтой зүйл бараг үгүй болж байгаа нь жаахан баримт, түүхийн гэх ул­баа­тай бүхнийг устгаж, түүнийг улс төрийн золиос болгохоос гадна хойд хөршид хэлмэгдүүлсэн гэж үздэг юм.Монгол Улсын Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Галсан гуай нэгэн удаа ярихдаа “Ю.Цэдэнбал хойно гэрийн хорионд байх­даа “Хятадаас л хол байгаарай. Төмөр-Очир Бээжин яваад шал өөр Төмөр-Очир болоод ирсэн шүү” гэж хэлээд л нэг асуултаа хоёр гу­рав давтаж асуугаад, их л хэцүү өрөвдөлтэй бол­чих­сон байсан. Өдөр бол­гон хийдэг эмчилгээ нь үнэндээ өөрийг нь алж байсан даа…”гэж ярьсан удаатай.

Түүнийг өөд болс­ны дараа, ямар сайндаа л Ардчилсан хувьсгал ялсаны дараахан юм даа Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад Ардын их хурлын зарим депутат “Өвгөнийг тэр Орост нь оршуулчих. Монголд авчрах хэрэггүй. Бөөн зардал чирэгдэл болно” гэх мэтчилэнгээр сэтгэл шархлам, ар гэрийн­хэн болоод үлд­сэн үр хүүхдийнх нь сэт­гэлийг эмзэглүүлж, голыг нь харлуулахаар үгс уна­гаж суухад Батлан Хам­гаалах Яамны сайд, генерал Ш.Жадамба “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа ар­мийн ёсоор Монголд нь гүн хүндэтгэлтэйгээр ор­шуулна” гэж хэлээд ёсол­чихоод гарч явсан гэдэг.

Ю.Цэдэнбалын хувьд Монголын төлөө их зүйлийг хийсэн хүн. Даанч түүний ачийг үзэж, гавьяаг нь алдаршуулахаар харж чадаагүй нь харамсалтай. Тэгвэл ирэх онд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаа­гийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан МАН-аас түүнийг бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл са­наачилсан байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэ­­хүү тогтоолын төсөлд гурван чухал асуудал хөн­дөгджээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах,
Хоёрдугаарт, 1946-1988 он хүртэлх хугацаанд түүний ажиллаж, амьдарч байсан түүхт байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгож зохион байгуулах,
Гуравдугаарт, түүний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Зас­гийн газрын комисс байгуулан, холбогдох тө­сөв хөтөлбөрийг гаргаж ажил­лах саналуудыг тус­га­сан байна.

Ю.Цэдэнбал агсаны 100 жилийн ой тохиож байгаатай хол­бог­дуулан түүний улс төрийн талаар хэлмэгд­сэн нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнх­жүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойчид хүргэж өвлүүлэх чиг­лэлээр сүүлийн үед нийс­лэл, аймаг, сум, орон нут­гийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны бай­гууллагуудад тогтмол са­нал хүсэлтээ уламжилж бай­жээ. Харин дээрх төс­лийг санаачилж, ажлыг гардан хийж байгаа хүн бол Увс нутгийн уугуул, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юм. Тэрбээр намаа болон нутгийнхнаа, цаашлаад улсынхаа ард түмнийг төлөөлж эл эрхмийг ца­гаат­гахаар бүхнээ дайч­лахын зэрэгцээ сөрөг хүчин болох АН-ынхантай үг, үзэл бодлоороо сөргөл­дөж, заавал цагаатгах тогтоолыг батлуулж дэм­жүүлэхээр, баатараа ца­гаат­гаж, нутаг усныхан болоод Монголын ард түмнээ баярлуулж, 100 жилийн ойг нь хамтдаа тэм­дэглэхээр зүтгэж байгаа юм. Тодруулбал, түүний мэндэлсний 100 жилийн ой ирэх жилийн есдүгээр сарын 17-нд болох гэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд бүрэн цагаатгах хэрэгтэй, боломжтой гэж үзэж буй юм. Гэтэл Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөх­дийн өргөн барьсан энэ­хүү тогтоолын төслийг “Хүний хийсэн ажлыг зээл­дэж, улс төрийн шоу хийж байна” хэмээн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар эсэр­гүүц­жээ.

Харин Ч.Хүрэлбаатар хариу тайлбар хийж, “Ю.Цэдэнбалыг цагаат­гах асуудлаар АН матрын нулимс унагах шаард­лагагүй юм шүү. Би өөрөө Ю.Цэдэнбал академийн дэд ерөнхийлөгчөөр 2003 оноос хойш ажиллаж байна. Манай академиас Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан авах арга хэмжээг нэлээд өр­гөн бүрэлдэхүүнтэй сууж байгаад ярилцаж хэлэлц­сэн юм. Үүний дараагаар дандаа АН-ын сайд нараас бүрдсэн буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бид нэг асуудал оруулсан нь Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Улсын комисс бай­гуулахаас гадна улс төрийн хувьд бүрэн цагаат­гах тухай болон түүний 42 жил амьдарсан байрыг “Ю.Цэдэнбал даргын гэр музей” болгох гэдэг агуул­га бүхий тогтоол дээр са­нал авахаар Засгийн газ­рын хуралдаанд мате­риал оруулж байсан юм. Тэр үед Засгийн газар дандаа АН-ын гишүүдээс бүрдэж байсан. Тиймдээ ч тэд бидний энэ саналыг дэмжиж өгөөгүй. Гэсэн ат­лаа дахин өргөн барихаар одоо юунд матрын нулимс унагаад, улс төрийн шоу хийж байна гэж яриад буйг ойлгохгүй байна.

Ту­хайн үед нь асуудал тави­хад дэмжээгүй байж одоо юу яриад байгаа юм? Түүнчлэн “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын дэд дарга буюу Цагаатгалын комиссын дарга Л.Цог гуайд Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд бүрэн цагаатгаж өгөөч гэдэг асуудлыг бид тавьсаар ирсэн. Л.Цог гуайд асуудал тавьснаас хойш үндсэндээ долоон сарын хугацаа өнгөрч байна. Мөн Засгийн газрыг шийдвэрээ гаргаж өгөөч  гэж асуудал ярьсаар най­ман сар болов. Өөрөөр хэлбэл, бид энэ асуудлыг гэнэт гаргаж ирээгүй. Эрт­нээс асуудлыг тавьсаар ир­сэн юм шүү” гэдгээ хэлээд байгаа юм. Түүний хувьд эл асуудлаар шоу хийгээгүй гэдгээ дахин дахин тодотгосоор байна. Харин АН-ынхан олон жилийн өмнө муу улс төр хийсэн байж магадгүй. Тогтоолын төсөл өргөн барь­сан нь олон хүнийг хамарсан Ю.Цэдэнбал ака­демийнхны хөдөлмөр гэнэ.

Дашрамд дуулгахад, дээрх тогтоолыг УИХ-аар хэлэлцэж санал хураана. Гэтэл бүлгийн дарга нь ингэж үгүйсгэсэн мэдээлэл хийж байгаагаас харахад АН-ынхан Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төс­лийг дэмжихгүй нь гэж харагдахаар байна. Тэг­сэн хэдий ч Ардын намынхан бууж өгөхгүй, “АН дэмжихгүй байж болно оо. Угаасаа АН-ынхныг энэ тогтоолын төслийг дэмжинэ гэдэгт эргэлзэж байгаа. АН-тай, намгүйгээр Монголын ард түмэн энэ ойг тэмдэглээд явчихаж чадах байх. Хэрвээ дэмжихгүй бол АН энэ өдрөөс өмнө зарлачих хэрэгтэйсэн юм” гэжээ.
Энэ асуудалд АН-ынхан хэрхэн хандахыг хамтдаа харах цаг хугацаа үлдэв шив.
Эх сурвалж: Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.