1.Хөрөнгө оруулалтын зардал
Эхний нэг дэх жилд 400 сая ам.доллар
Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар
Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар буюу нийт дүнгэрээ 6.8 тэрбум ам.долларын зардал гарах нь.
2.Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал
Нэг дэх жилд 300 сая ам.доллар
Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар
Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.долллар
Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар
Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар
Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар буюу нийт дүнгээрээ 4.7 тэрбум ам.доллар болж байна.
3. Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд
Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар буюу нийт дүнгээрээ есөн тэрбум ам.доллар аж.
Мөн Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд Монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож чадсан. Менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед гурван хувь болгосон тухай Р.Жигжид сайд хэлсэн. Түүнчлэн Уул уурхайн сайд Р.Жигжид “Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар цаашдаа Монголын тал “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг тодорхой заалтууд ороод явсан юм билээ. Цаашдаа зардлын хэтрэлт хяналтад ил тод байна” хэмээсэн.
Ийнхүү Оюутолгойн асуудал нааштай байгаа энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дараагийн алхам хүлээгдэж байна. Мэдээж энэ бол Тавантолгойн гэрээний асуудал юм. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн үзэглэхэд бэлэн болсон гэгдэж байсан Тавантолгойн гэрээний асуудал өнөөдөр нам жим болчихоод байгаа. Үнэндээ Тавантолгойн асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ёстой л ацан шалаанд орчихоод байгаа гэхэд болно. Учир нь намын дарга гэгдэх З.Энхболд энэ гэрээний эсрэг зогсчихсон. Түүгээр ч зогсохгүй “Алтангадас” фракцаас ч түүнд тусламж ирэхгүй бөгөөд сөрөг хүчин гэгдэх МАН-ын дарга нь ч З.Энхболдтой “нэг тал” болчихоод байгаа юм. З.Энхболдын тухайд Тавантолгойн асуудлаарх ажлын хэсэг байгуулж, “өөрийн” хүмүүсээ аль хэдийнэ тавьчихаад байгаа. Үндсэндээ Тавантолгойн асуудалд Ч.Сайханбилэгийн ар тал нэлээд тогтворгүй байгаа гэж болох юм. Гэсэн хэдий ч тэрбээр мега төслүүдээ хөдөлгөх амлалтын хүрээнд ч, улс орныхоо эдийн засгийг бодсон ч Тавантолгойн гэрээг урагшлуулах ёстой. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч дараагийн алхмаа хийх хэрэгтэй гэсэн үг. Ямартай ч тэр дараагийн алхмаа хэр хэдийд хэр зориглож хийхийг олон нийт чих тавин хүлээсээр байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn