Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 2015.05.25-ны 11 цагт осол гарчээ. Барилгын ажлын 2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ хэрэгт мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллаагаас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж: www.dorgio.mn