Өнгөрсөн онд бид Банкны Үндсэн Системийн цахим програмынхаа хувилбарыг ахиулж, санхүүгийн үйлчилгээг илүү найдвартай, түргэн шуурхай хүргэх боломжтой болж байсан бол он гарснаар, Брэндийн цогц шинэчлэлийг хийж өнгө төрхөө өөрчлөөд зогсохгүй харилцагчдадаа тав тухтай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэн, орчин үеийн загвар дизайн, зохион байгуулалттай, банк санхүүгийн салбарт жишиг болохуйц салбаруудыг бий болгож эхлээд байгаа билээ.
Бидний энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийн ажил энэ удаад өөрийн бие даасан “картын процессингийн төв”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж, Үндэсний Цахим Гүйлгээний төвтэй шууд холбогдсон амжилтаар үргэлжилж байгааг мэдэгдэхэд таатай байна. Ийнхүү технологийн шинэчлэл хийж, картын бие даасан системтэй болсноор харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм.
ХасБанк анх 2005 онд өөрийн нэрийн Master картыг үйлчилгээндээ нэвтрүүлж байсан бол өдгөө иргэд болон байгууллагуудад зориулсан Visa, Үндэсний брэнд ₮ картуудыг зах зээлд гаргаж харилцагчдадаа хүргээд байгаа билээ. Мөн, тун удахгүй төгрөг, ам.доллар, юанийн гурван валютаар дэлхийн хаана ч, ханшийн эрсдэлгүйгээр гүйлгээ хийж, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой ₮, Union Pay хосолсон картыг Монголд анх удаа гаргахаар ажиллаж байна.
Бид ямагт шинэ бүхнийг санаачлан хүргэхээр мэргэжлийн ур чадварыг тэргүүнд тавьж, харилцагчдаа дэмжиж, жаргалтай байх нөхцөлийг санхүүгийн хувьд бүрдүүлсэн итгэл даах анд нь байж, тэдний хэрэгцээнд тохирсон санхүүгийн шийдлийг нийлүүлэн эх орны үсрэнгүй хөгжлийн төлөө урт хугацаанд, тогтвортой өсөн дэвжих замыг хамтдаа туулахын төлөө ажиллах болно.
Амьдралд – ашид хамтдаа
Эх сурвалж www.wikimon.mn