Comment.mn

Татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлнэ

Татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлнэ
Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс олгож эхлнэ.  Хоёрдугаар ээлжийн татварын буцаан олголтод энэнэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлангаа өгсөн иргэд багтах юм.Өнгөрсөн 2014 оны татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлсэн бөгөөд үүнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор болсон.

Татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн тоо жилд дунджаар 10 орчим мянгаар нэмэгддэг бөгөөд 2013 онд нийт 66 мянган иргэнд 36.5 тэрбум төгрөг, 2012 онд 48 мянган иргэнд 23.5 тэрбум төгрөг, 2011 онд 42.8 мянган иргэнд 17.8 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгож байжээ.

Харин энэ удаад анх удаа орон сууц худалдан авсан иргэд нийт 11.8 тэрбум, хоёр ба түүнээс дээш үргэлжлүүлэн татвар хөнгөлөлт эдэлж байгаа иргэдэд 9.7 тэрбум төгрөг өгөх тооцоо гарсан байна. Мөн гадаад, дотоодын их дээд сургуулиудад төлсөн сургалтын төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт олгох юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.