Comment.mn

Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго ээлжит хууль бус ажиллагаагаа дахин хийхийг завдав


Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн пүрэв гаригийн ээлжит хурлаар Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын 2014 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт,зорилтот түвшин, гүйцэтгэх захирлуудын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ. Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго улс төрийн зорилгоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшин, гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн гэрээний үүргийн биелэлтийг ганцааранг нь ямар ч шалтгаангүй дүгнэхгүй орхиж, тэр ч байтугай хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байхад “Ажлаас халах тогтоол”-ын төсөл оруулсан ч Төрийн өмчийн хорооны бусад гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хурал тасалдсан ч Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын удирдамжгүй, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүй дангаар шийдвэр гарган Төрийн өмчийн хорооны тогтоол гаргахыг санаархаж ээлжит хууль зөрчсөн үйлдлээ гаргахыг завдсан байна. Эрчим хүчний салбарт ингэж улс төрийн үүднээс хандвал үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид, ард иргэдийн эрх ашгийг ноцтой хохирооход хүргэнэ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.