Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тэрээр Говь Повер компанийн 17 тэрбумын тендерийн хэрэг мандахад үүрэгт ажлаа өгч нам жим болсон. Удалгүй Герман руу явж асуудал намжтал эзгүй байхыг хичээсэн. Гэвч түүнийг явснаас хойш Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн захирал Я.Батсуурь баривчилагдаж асуудал нэлээд ширүүссэн. Энэ бүгдэд нөгөө л Дэнзэнгийн нэр холбогдож явсан юм.
Г.Дэнзэн хэвлэлээр өөрийгөө буруугүй хэмээн ил захидал илгээсэн. Ингэсээр байтал АТГ-ынхан түүнийг мөрдөх ажлаа зогсоолгүй эх орондоо ирснийх нь дараа баривчилсан хэрэг үү. Үнэхээр баривчилсан, үгүй эсэхэд АТГ-аас өнөөдөр тодорхой тайлбар өгөх биз ээ.
Эх сурвалж: www.times.mn