Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэсэн нь Монголын эдийн засагт тустай гэдгийг олон хүн ярьж байгаа. Монгол улсын эдийн засагт эерэг нөлөөгөө хэр удаан үзүүлэх вэ гэдэг нь төрийн бодлогоос шууд хамааралтайг судлаачид ярьж байна.
Далд уурхайн хөрөнгө оруулалтанд 4 тэрбум гаруй ам.доллар орж ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ их хэмжээний мөнгө Монголын эдийн засгийг сэргээнэ. Тухайлбал валютын ханш ирэх оны 5-р сар гэхэд 1560-д хүртэл буурна гэсэн судалгааг эдийн засагчид гаргажээ.
Үүнээс гадна уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Оюутолгойн ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд мөнгөтэй болно. Энэ эерэг байдал удаан болтол үргэлжлэх нь эргэлзээтэй.
Үүнд Монгол улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн Оюутолгойн хөрөнгө оруулалт монголын эдийн засгийг удаан тэтгэхгүй гэж харж байна. Тухайлбал жилдээ 100 мянган тонн зэс олборлодог эрдэнэт үйлдвэр 15 хувийн нөөцийн төлбөр төлдөг. Оюу толгой жил 500 мянган тонн ашигт малтмалаас 5 хувийн нөөцийн төлбөр төлөх байгаа. Үүнээс харахад монголын эдийн засагт түр зуурын түлхэц үзүүлэх юм.
Эдийн засагт түлхэц болсон хөрөнгө оруулалтаар бараг ирэх жилийн сонгуулийн шоугаа хийнэ. Гурван жилийн дараа бид дахиад хүнд байдалд орно яахаа мэдэхээ болино. Жил болгон монголд оюу толгой шиг уурхай нээгдэхгүй. Тиймээс 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг түшиглээд эдийн засгаа зөв залж үлдэх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолсон юм.
Монголын зах зээлд орж ирэх их хэмжээний ам.долларыг хэрхэн ашиглаж, эдийн засгаа хөл дээр нь босгох эсвэл эргээд модоо барих эсэхийг төрийн бодлого, төрийн түшээд шийдвэрлэх болно.
Э.Мөнгөн
Эх сурвалж: www.dorgio.mn