Comment.mn

Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр Киргиз, Казахстан өрсөлдөж байна


Соёлын өвийн төвөөс Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран айраг, түүнийг хийх өв уламжлалыг ЮНЕСКО–д бүртгүүлэхээр ажиллаж байна.
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий–Од, манайхан айргaa өөрийн өв болгон бүртгүүлэх боломж байгаа. ЮНЕСКО-ийн Соёлын өвийн төвийн бүртгэл дээр ажилладаг мэргэжилтнүүд нь гадаад хүмүүс  тул айраг, түүнийг хийх уламжлалын талаар огт ойлголтгүй хүмүүс. Бид тэдэнд ойлгох хэмжээний тайлбар хийх хэрэгтэй болж байна. ЮНЕСКО-оос тодруулга асуулт удахгүй ирнэ гэж ярилаа.
Монголын ард түмэн эртний уламжлалаараа айргийг хэрхэн хийж байгааг бодит амьдрал дээр харуулсан дүрс бичлэгийг ирэх зун Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Төв аймгуудад хийж явуулах юм байна. Манай аймгийн хувьд Сайхан, Баян–Агт, Могод сумдаас нэг нэг айл сонгож дүрс бичлэг хийх юм байна.
П.Батням

Эх сурвалж: www.montsame.gov.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.