Comment.mn

“Саусгоби Сэндс”-ээс Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэнийг хууль зөрчсөн гэж гомдолдоо тусгажээ


       “Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудыг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шүүхээс хорих ял оноож байв.
Гэсэн ч тэд Ерөнхийлөгчөөс уучлал гуйж өдгөө эрх чөлөөтэй болж чадсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлсэнээр хоригдох ялаас чөлөөлүүлсэн юм. Гагцхүү улсад төлөх татварын өрөө системтэй, үе шатлалтайгаар төлж барагдуулахыг сануулсан байдаг.
Гэвч тэд Улсын Дээд шүүхэд хандах хүртлээ асуудлыг даамжруулсан гэхэд болно. Тодруулбал,  тус компани нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьж, баримтаа нягтлалгүй гаргасан хэмээн Улсын Дээд  шүүхэд хандаад байсан юм.

 

Тэгвэл Дээд шүүхээс “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гаргасан эл гомдолд өчигдөр хариу өглөө.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд тус тус хамаарахгүй болно.

 

Дээрх хариунд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “… шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах … эрхтэй” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээдийг субъектээр нь нэрлэн заасан бөгөөд иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна.

 

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд та бүхэн энэхүү эрхээ эдэлсэн байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд тус тус хамаарахгүй болно.

 

Ийнхүү гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн дээрх эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй байгааг гомдол гаргагч нарт мэдэгдье.” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл тэдний гаргасан гомдлыг эрх бүхий этгээдүүд гаргаагүй гэдгийг энд онцолжээ.

 

Харин эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчдийнх нь гаргасан гомдол дотроос нэг зүйл олны анхаарлыг ихэд татав.

 

“Саусгоби сэндс”-ийнхэн Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн явдалд хууль зөрчсөн зүйл байна хэмээн Дээд шүүхэд гаргасан гомдолдоо тусгажээ.

 

Тодруулбал,  “Саусгоби сэндс”-ийнхэн Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн явдалд хууль зөрчсөн зүйл байна хэмээн Дээд шүүхэд гаргасан гомдолдоо тусгажээ.
Энэ нь бүхэлдээ тэднийг эрх чөлөөтэй болгосныг буруутгасан хэрэг үү, эсвэл уучлал үзүүлсэн ч манай улсад төлөх татварын өр, хохирлоо барагдуулах ёстой гэснийг хууль зөрчсөн гэв үү. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс”-ийнхэний хийсэн хэрэгт уучлал үзүүлсэн нь буруудсан бололтой. Уншигч та нэгийг тунгаан бодно биз ээ.

 

Ер нь тэд дүүргийн шүүхээс “Компани нь дээд шүүхэд давж заалдах эрхгүй” гэсэн тайлбар авсан хэрнээ Дээд шүүх заавал тайлбар өгөх шаардлагатай гэсээр ийн хандсан нь цаанаа ямар утга агуулгатай байсан бэ гэдэг нь олны сонирхолыг ихэд татаж байгааг нуух юун.

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.