Хөтлөгч Б.Тамирын эхнэр болох Болормаагийн бие муудаж хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг цахим ертөнцөд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэд 2014 онд өвчний оношыг мэдсэнээс хойш өдийг хүртэл энэхүү аймшигт өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд Болормаад яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй болоод байгаа юм.
Тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болсон юм. Тус тоглолтонд олны танил уран бүтээлчид дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ удаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нэгдэж залуучуудыгаа хайрын хүч-д нэгдэхийг уриаллаа.www.urlag.mn