Comment.mn

МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг аугаа гайхамшиг /Бичлэг/

 

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.

Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болоод байгаа билээ.

 

Тоглолтонд: “Эмоци” продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, “L guards”, “Салхи”, 3 бүдүүн, “Outlaw”, “Мөнхийн реп”, “Нэгэн зүгт”, “Take off”, “Fire”, “Sync”, “Motive”, “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах юм байна.  Төгс хайрын жишээ болсон залуу хосоо дэмжиж та бүхнийг 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэхийг уриалж байна.

Тэгвэл МУГЖ Т.Ариунаа хосуудад хамтдаа амьдралыг босгож, бүтээнэ гэдэг хамгийн аугаа гайхамшиг хэмээн сэтгэлийн дэм хайрлалаа.www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.