Comment.mn

МАН-ын дарга М.Энхболд Бундестагийн гишүүн асан Уте Кумпфтай уулзлаа


ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Уте Кумпф, Ландтагийн гишүүн Марко Брунетта  нар  өнөөдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай  уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчидтэй уулзахад монгол ахан дүүстэйгээ учран золгосон мэт халуун дулаан мэдрэмж төрж байгааг ярианыхаа эхэнд онцоллоо. Үүний дараа Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын тухай товч мэдээлэл өгсөн юм. Төлөөлөгчид яагаад засагт хамтрах болсон тухай ихэд сонирхож байсан юм. Тиймээс МАН засагт хамтрах шийдвэрийг ямар шат дараатайгаар гаргасан бэ гэдгийг М.Энхболд дарга төлөөлөгчдөд нэгбүрчлэн тайлбарлав. Монголын эдийн засаг хүндхэн сорилттой тулгарч байгаа учраас МАН-аас төсвийн зардлыг бууруулах,  мөнгөний зохистой бодлого баримтлах, төрийн албан хаагчийн тоог нэмэгдүүлэхгүй байх зэрэг шаардлага тавьж ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгалаа.  МАН-ын дарга М.Энхболд “Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Биднийг сөрөг хүчин болсон энэ цагт “Фридрих Эберт”  сангийнхан МАН-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхитэй харилцаатай байгаад баяртай байна” гэсэн юм. Түүнчлэн социал демократ үзлийг түгээн дэлгэрүүлэх,  үнэ цэнэ, ач холбогдол, сөрөг, давуу талыг нь ойлгуулахад  тус сангийнхан чухал нөлөө үзүүлэхийг хэллээ. Төлөөлөгчдийн зүгээс Германы Берлин хотноо болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцсон нь чухал үйл явдал болсныг онцолж байлаа. Товчхондоо бол Монгол уруу урсах аялал жуулчлалын суваг нээгдэх байгааг хатагтай Уте Кумпф дурдаж байлаа. Төлөөлөгчид Монгол Ардын нам эх орондоо СоцИнтерний хурал зохион зохион байгуулвал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Ц.Анир

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.