Comment.mn

Дампуурлаа зарласан Мянгаагийн экс амраг О.Пүрэвдулам “өнгөтэй” явна

myangaa
“Намайг ДОХ-той гэвэл монголын бүх загвар өмсөгчид ч бас ДОХ-той” гэж хэвлэлээр илэн далангүй ярьснаар загварын ертөнцийн “эрлэг”

гэгдэж яваа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр албан ёсоор дөрвөн бүсгүйтэй ханилсан эр. Харин амрагийн харилцаа үүсгэсэн нь хэдэн арваар тоологдох төдийгүй ихэвчлэн мисс, загвар өмсөгчид байдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Эрхэм алтны магнатын хайр халамжинд умбасан бүсгүйчүүд миссийн титэм, топын өргөмжлөлийг ядах юмгүй хүртчихдэг учраас ард түмэн ч тэгтлээ гайхаад байхаар зүйлгүй болсон. Эдгээрээс нэг мисс, хоёр ч топ бүсгүй Ц.Мянганбаярын хэнз хүүхдийг төрүүлсэн бөгөөд өөр хоорондоо уралдах мэт элдэв тансаглал, дуулиан шуугианаар олныг алмайруулж явсан.

Харин өдгөө дампуурлаа зарлаж, сохор зоос ч үгүй хоцорсон гэгдээд байгаа Ц.Мянганбаярт хамгийн отгон охиныг нь төрүүлж өгсөн топ модель О.Пүрэвдулам түүнээс аль эрт холбоогоо тасалсан гэдгээ мэдэгджээ. Сингапурт амаржиж, загварын ажлаа чимээгүйхэн үргэлжлүүлж явсан топ бүсгүй эх орондоо ирснээр барахгүй хөгшин амрагийнхаа дампууралд огтхон ч санаа нь зоволгүй “өнгөтэй” яваа гэнэ шүү.

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.