Тэгвэл нэгэн үе гудамжинд жагсан Ж.Батзандан, О.Магнай нартай мөр зэрэгцэж явсан сэтгүүлч Г.Уянга өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болж дөнгөсөн юм. Тэрбээр нэг хэсэг дуугүй байснаа ирэх жилийн сонгуулийн чимээнээр хэлд орж эхлэв. Сүүлийн үед тэрбээр С.Баяраар “занималдаж”, түүний Америк дахь долоон ч хувийн эдлэн газар бүхий байрны талаарх мэдээллийг олон түмэнд дэлгэж сонгуулийн пиараа эхлүүлжээ.
Топ модель “Мөнхийн залуу” Э.Одгэрэл цагтаа шинээр гарсан үнэтэй гар утас авахаар зогсож байснаа нэгэн залуу руу ярьж, төд удалгүй өнөөх нь амьсгаадсаар гүйж ирэн төлбөрийг нь төлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл, тэрбээр байрныхаа хажуугийн дэлгүүрт орж тор дүүрэн хүнс цуглуулаад нэгэн залуугаар тооцоогоо хийлгээд гарч явсныг хөршүүд нь хараад мэл гайхаж байсан тухай яриа бий. Тэгвэл манай үеийн баатар Г.Уянга сүүлийн үед их улс төрөөс гадна өөрийнхөө гаднах байдалд ихээхэн анхаарах болж брэндийн бараа, бүтээгдэхүүн хэрэглэх болжээ.
Тэрбээр саяхан ордны дэргэдэх LV-гийн дэлгүүрээр орж, “Хөл минь холгочихлоо. Шинэ туфль авъя” гэжээ. Харин тэнд байсан үйлчлүүлэгчдийн яриагаар бол Г.Уянга төд удалгүй хөлдөө таарсан эвтэйхэн туфлийг сонгож 1000 гаруй доллар төлчихөөд хээвнэг гарч одсон ажээ. Ийнхүү гудамжны тэмцэгчид төрд орсноор түмэн олноосоо тасарч, дэлхийн брэндээр биеэ гоодох нь наад захын асуудал болжээ.
Эх сурвалж: Эх сурвалж www.wikimon.mn