Comment.mn

Сингапур боловсролын тогтолцоогоороо дэлхийд тэргүүлж байна

 

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн 76 орны дунд сургуулиудын чансааг гаргасан бөгөөд ингэхдээ дунд сургуулийн 15 хүртэлх насны  сурагчдын математик болон шинжлэх ухааны мэдлэгийг гол үзүүлэлт болгосон байна.

 

Энэхүү дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг тодорхойлоход Азийн таван сургууль эхний байруудыг эзэлжээ. Үүнд Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос, Япон, Тайвань гэсэн Азийн таван орон уг жагсаалтыг тэргүүлсэн бол  Их Британи 20, АНУ 28 дугаарт тус тус бичигджээ.

 

OECD эдийн засгийн судалгааны байгууллагаас гаргасан энэ жагсаалтад 76 улс орны их дээд сургууль өрсөлдсөн ба тэдгээрийн боловсролын тогтолцоо, оюутнуудын сургалтын чанар, голч дүн, идэвх болон төлбөрийн үнэлгээг харгалзаж уг жагсаалтыг гаргасан гэнэ. Уг судалгааныхаа талаар OECD-ийн боловсрол хариуцсан редактор Андрейс Шлишер хэлэхдээ “Энэ бол дэлхий даяар анх удаа боловсролын үнэлгээг үнэнээр нь гаргасан жагсаалт” гэжээ.

 

Ер нь бол өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг боловсрол олгодог их сургууль Сингапурт байдаг гэхэд хилсдэхгүй байх. Яагаад гэвэл Сингапурын сурагчид математик, шинжлэх ухааны сургалтын олон улсын үнэлгээгээр 1995, 1999, 2003, 2007, 2015 онуудад тус тус дэлхийд тэргүүлээд байгаа юм. Хэдийгээр 1965 онд тусгаар тогтнолоо зарлаж харьцангуй хожуу нээгдсэн ч их сургуулиудын чансаа ийм өндөр байгаа нь зөв тогтолцоотой холбоотой биз ээ.

 

Ийнхүү боловсролын тогтолцоогоороо дэлхийн нэгт бичигдэж буй Сингапурын хүүхдүүд бага боловсролыг зургаан жил, дунд боловсролын 4-5 жил эзэмшээд дараа нь их дээд сургуульд элсэн ордог байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэл, эх хэл, математик гэсэн хичээлүүдийг түлхүү судалж, түүнчлэн иргэний ёс суртахууны боловсрол, нийгэм судлал, эрүүл мэнд, биеийн тамир, дүрслэх урлаг, хөгжмийн хичээлийг давхар судалдаг байна. Ер нь бол Ерөнхий  боловсролын сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь коллеж, 43 хувь нь политехникийн сургуульд элсдэг ордог ба одоогийн байдлаар залуучуудын 30 орчим хувь нь их сургуульд суралцаж байна гэсэн тооцоо гарчээ.

 

Ямартай ч Сингапур хэмээх жижиг арал өнөөдрийн хөгжлийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн чухал үзүүлэлтүүдийн нэг нь яах аргагүй боловсролын тогтолцоо юм.

 

Г.Бэхи

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.