Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр ялын дүгнэлт үйлджээ. Эх сурвалж www.wikimon.mn
Дөрвөн настай охин хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэгт дүүргийн нэгдүгээр прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, болон хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүх хурал тавдугаар сарын 21-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болно.Прокурорын газраас Г.Маралмаад дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсгээр буруутгасан байна. Мөн Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.