Comment.mn

Рио Тинтогийн захирал Оюутолгойн нууц гэрээ үнэн болохыг нотоллоо

        2013 оны долдугаар сараас хойш орсон “Оюутолгой”-н далд уурхайн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх гэрээг эрх баригчид “Рио Тинто” групптэй нууцаар хийж буй талаар манай сайт мэдээлсэн.

5.4 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн өргөтгөлийн үргэжлүүлэхийн тулд Оюутолгойг барьцаанд тавьж байж, хүндхэн асуудлаас гарахаар болсон тухай асуудал гарсан.

Тиймээс Рио Тинто группын төлөөллүүд энэ долоо хоногт Монголд ирж Оюутолгойг тавьж туух Оюутолгойн гэрээг нууцаар хийхээр болсон нь үнэн болж таарлаа.

Тэрхүү нууц гэрээ үнэн бодит болохыг гадаадын эх сурвалж, тэр тусмаа гэрээнд гарын үсэг зуралцах Рио Тинтогийн томоохон захирал нотоллоо.

Оюутолгойн гэрээг хариуцсан Рио Тинтогийн охин компани “Туркойз Хилл”-ийн захирал Жефф Тайгесен мэдээлэл хийсэн байна.Тэрээр өчигдөр хөрөнгө оруулагчдаа цуглуулж, Оюутолгойн хоёр дахь шатны олборлолт тун удахгүй эхэлнэ хэмээн ярьжээ.

Жефф Тайгесен “Далд уурхайн өргөтгөлийн гэрээ эцсийн шатанд хүрээгүй байгаа ч хүрэх дэвшилт хийгдчихсэн. Бидний эцэслэх ёстой гол асуудал нь анхдагч хөрөнгө оруулагчтай холбоотой татварын зарим албан ёсны асуудлыг шийдвэрлэх юм” хэмээн ярьсан байна.

Түүнээс ирэх гурван сарын дотор хэлэлцээр дууссан байх эсэхийг асуухад Жефф Тайгесен “Гэрээ 3 сараас эрт эсвэл дөнгөж дараахан нь гэхэд батлагдчихсан байна гэж найдаж байгаа”хэмээн хариулжээ.

Гадаадын талынхан мориндоо мордоход бэлэн, өөрсөддөө хэрэгтэй зүйлсээ авчихсан, ганцхан тэр асуудлаа л нягталчихвал хөдөллөө хэмээн мэдээлж байна. Гэтэл Монголын Засгийн газар таг чиг. Учир нь далд уурхайн маргааныг шийдвэрлэхийн тулд Оюутолгойг өөрийг нь барьцаалж байгаа нь үнэн учраас тэр.

Нууц гэрээнд манай талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг  гарын үсэг зурна хэмээн нууц эх сурвалж манайд мэдээлсэн юм.

Рио Тинтогийн төлөөлөгч хөрөнгө оруулагчиддаа эерэг мэдээлэл дуулгасны дараа “Туркойз Хилл”-ийн хувьцаа цагийн дотор $C5.13-аас $C6.15 болж өсчээ.

Зарим ажиглагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газар Оюутолгойн хоёр дахь шатыг эхлүүлэхийн тулд Оюутолгойг өөрийг нь барьцаалан улайрч буй нь 2016 оны парламентын сонгуулиас өмнө амжуулах гэсэн оролдлого хэмээн харж байна.

Г.Үжин

www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.