Ада, Уэсли нар хүүхэдтэй болно гэдгээ мэдээгүй аж. Бие давхар болсон мөртлөө Ада ямар ч өөрчлөлт мэдрээгүй бөгөөд хэвлийдээ хүүхэд тээж байгаа гэдгээ ойлгоогүй байна.
Хамгийн гайхалтай нь, уг нислэг болохоос хоёрхон долоо хоногийн өмнө тэрбээр жирэмсний сорил өгсөн ч сөрөг хариу гарчээ. Аз болж онгоцон дотор гурван ч эмч зорчиж явсан бөгөөд тэд хүүхдийг эх барьж аваад зогсохгүй анхны үзлэгийг нь хийв.
38 долоо хоногтойдоо “Эйр Канада” компанийн онгоцон дотор мэндэлсэн охиныг Хлоя хэмээн нэрийджээ. Тэрбээр Хавайн арлууд дээр мэндэлсэн учраас нэгэн зэрэг АНУ болон Канадын иргэн болох эрхтэй юм.
Эх сурвалж www.wikimon.mn