Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох юм.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
Тус наадмын үеэр явагдах “МONO DAY’S” сургалтын бүртгэл эхэлсэн байна. Сонирхсон уран бүтээлчид 322132, 88718194 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ.