Comment.mn

Суллагдсан хүмүүжигчид нийгэмшиж чадахгүй байна

Манай улсад 5000 гаруй ялтан хорих ангид хүмүүжиж байгаа аж. Ялтнуудын хувьд ялаа эдлээд наранд гардаг ч эргээд ямар нэгэн хэрэг үйлдэж дахин аавын хаалга татах тохиолдол их байдаг гэнэ. Гэр бүлээрээ ял эдэлж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа бөгөөд тухайлбал аав, ээж нь, хүүхэд нь гээд одоо ял эдэлж байгаа хүмүүс байна.Хуульчдын ярьж буйгаар хорихоос суллагдсан ялтнуудыг нийгэмд нь нийгэмшүүлэх ажил байдаггүй, суллагдсаны дараа цагдаагийн байгууллагад тэмдэглээд “Дахин хэрэг хийвэл хуулийн хариуцлага тооцно шүү. Жилд нэг удаа ирж бүртгүүлж байгаарай” гэх мэтээр л хандаж харьцахаас тэднийг нийгэмшүүлж, ажил төрөлтэй, амьжиргаатай болгох тал дээр нь холбогдох байгууллагууд анхаардаггүй сул талтай байдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.