Comment.mn

Монгол бөхөнгийн тоо толгой өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөн хамгаалах цогц ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран ажиллаж байна. Дэлхийд ховордсон энэхүү амьтныг хамгаалах төслийг 2008 онд эхэлсэн ба энэ хаврын тооллогоор 13800-д хүрчээ. Монгол бөхөнгийн тооллогыг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн ажилтнууд 1998 оноос эхлэн зохион байгуулж байна. Бөхөнгийн тоо толгойн хэлбэлзэлд цаг агаарын орчин, хулгайн ан нөлөөлдөг аж. Тухайлбал, Монгол бөхөнгийн тоо толгой 2002 оны зуднаар 750 болж цөөрчээ. Монгол бөхөнгийн нэгэн төрөл болох Казахстаны соргог бөхөн мөн улсынхаа дархан цаазат амьтны тоонд багтдаг юм. Казахстан улс энэ жил 200 мянган соргог бөхөн тоолуулжээ.

 

Х.ЭРДЭНЭ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.