Comment.mn

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын тэмцэл хурцдаж эхэллээ

Сүүлийн үед МАН-ын нэр хүнд эдийн засгийн хямралаас үүдэн нэлээд өсөх хандлагатай болжээ. Засгийн эрхийг АН-тай хамтран барьж байгаа ч гэсэн ард түмэн тэдний талд байгааг ганцхан жишээнээс харж болох юм. Саяхан Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн дөрвөн тойрогт тус намаас нэр дэвшигчид бүгд 57-64 хувиар ялалт байгуулав. Үүнээс үзвэл хөдөө орон нутагт МАН-ын нэр хүнд хэр зэрэг өсөлттэй байгааг түвэггүйхэн харж болно. Ердөө жилийн дараа болох сонгуулийн өнгө аяс одоогийн байдлаар иймэрхүү чиг хандлагатай байна.


Харин гадуур МАН-ыг шинэ оны өмнө засгаас гарна гэсэн яриа гарах болжээ. Өмнө нь МАНАН-гийн Засгийн газарт байсан АН мөн л сонгууль болохоос хагас жилийн өмнө засгаас гарсанаа зарлаж, санаачлагыг гартаа авсанаар 2012 онд олонхи болж чадсан билээ. Н.Алтанхуягийн энэхүү дархан мэхийг М.Энхболд дарга хариу хийхээр шийд­сэн байна. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа ч энэ нь үнэний ортой юм. Учир нь, улс төрчид юу юу гэж ам­лаж гарч ирчихээд хэрхэн хулхиддагийг ард түмэн сайн мэднэ.

Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын Шадар сайдаар М.Энхболд сонгогдоогүйн цаад учир нь их нарийн аж. Намын даргын хувьд тэрбээр шуудхан дээрх суудалд суух эрх нь нээлттэй байсан ч тухайн үед Австралиас нисэж ирсэн У.Хүрэлсүх нам дотроо хор найруулж, намын даргынхаа эсрэг ажиллажээ. Энэ­хүү хэрүүл тэмцлийг намжаах үүднээс угаас буурь суурь­тай М.Энхболд дарга юм үзсэн хүн шиг царайлж, Шадар сайдын суудлыг У.Хүрэлсүхэд бэлэглэжээ. Тавьтир муутай У.Хүрэлсүх УИХ-д жагсаалтаар орж ирсэн ч “Эхнэрийн бие муу” хэмээх шалтгаар гишүүнээсээ татгал­заж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханд салаавч өгч ордны хонгилд зодож, цохисон ч эрчүүд болсон хойно зохицоод салсан байдаг. Улс төрөөс бүр биш түр холдсон түүний хувьд Австралид очоод англи хэл нь сайжраагүй гэдгийг саяхан олон улсын хуралд очиж тавьсан илтгэлээ хэрхэн уншсанаас нь харж болно.

Түүний хувьд он солигдохоос өмнө нам нь засгаас гармагц намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, улмаар намын даргад нэр дэвшин ирэх сонгуульд МАН-ыг ман­лайлан оролцох нууцхан хүслээ хааяа нэг намын нөхдөдөө ил гаргах болжээ.

Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх нарын харилцаа сүүлийн үед тун хөндий хүйтэн болсон бөгөөд өөр өөрс­дийн фракцийг удахгүй болох “мөргөлдөөнд” хэрхэн орол­цуулах талаар бэлтгэж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.