Comment.mn

Хоёр эрээс ихэр хүүхэд төрүүлжээ

АНУ-ын Нью-Жерси мужийн Пассаик хотод ер бусын тохиолдол гарчээ. Нэгэн залуу эмэгтэй шүүхэд хандан хамтран амьдрагч байсан эрээсээ тэтгэмж авахыг шаардсан байна. Энэ эмэгтэй хоёр ихэр охин өсгөөд хоёр жил болж байгаа аж. Эцэг тогтоохын тулд ДНХ шинжилгээг хийжээ. Тэгтэл тэр эр нэг охиных нь эцэг гэсэн хариу гарав.

Нэхэмжлэл гаргасан бүсгүй тун эвгүй байдалд орсон учраас бас нэг өөр эр өөрт нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хүүхэд олох үедээ тэр бүсгүй нөхрөөсөө гадна нууц амрагтайгаа бэлгийн харьцаанд орж байсан гэнэ.

“Нью-Жерси мужид ийм зүйл анх удаагаа болж байна. Гэхдээ улс даяар бол ийм тохиолдол хэд хэд гарч байсан юм билээ” хэмээн сэтгүүлчдэд шүүгч Мохаммед Сохаил ярьжээ. Шүүх нэхэмжлэл гаргасан бүсгүйн хүсэлтийг хангасан аж. Гэхдээ нэг хүүхэд нь тэтгэмж авахаар болов. Тэр охины эцэг долоо хоног бүр 28 долларын тэтгэмж төлөх болно. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.