Comment.mn

Автобусны жолооч явган зорчигчдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа


2015 оны 5 дугаар сарын 11-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 351 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  285 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9  бүртгэгдэж  19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Өчигдөр автобусны жолооч нар явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг ХХААЯ-ны урд замд Эрдэм транс ХХК-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч Н нь явган зорчигч 61 настай эмэгтэй С-ийг, мөн  СХД-ийн нутаг Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Эрдэм транс ХХК-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 58 настай эмэгтэй А-г  мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Товчооны замд Киа Пронтер маркийн авто машины жолооч М нь гэрлийн шон мөргөж  зорчигч 3 хүн гэмтсэн байна. Эдгээр хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохын анхааруулж байна.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.