Comment.mn

Оюутнууд Сангийн яамны санхүүжилтийг хүлээж байна

Хонхны баяр, төгсөх шалгалт, бие даалт гээд оюутнуудад зардал мөнгөний асуудал их байгаа энэ үед тэдний “цалин” болох 70 мянган төгрөг нь буулгүй бараг хоёр сар болж байна. Хаа сайгүй л энэ мөнгийг хүлээсэн оюутнууд горьдлого тавин АТМ машинд картаа дахин дахин уншуулж харагдана.

Ийнхүү энэ мөнгө яагаад ингэж удаж байгаа талаар сургалтын төрийн сангийн мэргэжилтэн мэдээлэхдээ тэдний зүгээс бүх тооцоогоо хийж дуусаад Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тэндээс санхүүжилт орж ирвэл шууд тавьж эхлэх гэнэ.

Хэдийгээр тус сангаас мэдээллээ өгөөд удаж байгаа ч одоог хүртэл мөнгө хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа тухай ч хэлсэн юм. Ийнхүү 70 мянгаа авах 30-аад мянган оюутанд хүлээхээс өөр зам үлдсэнгүй бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.