Comment.mn

Цагтай болохын тулд хүүгээ худалджээ

Нью-Йорк хотын цагдаа нар 22 настай Жэйсон Аренас гэдэг залууг баривчилжээ. Хүмүүс Craigslist сайт дээр дөрвөн настай нэгэн хүүг худалдах гэж буй зарыг хараад тэдэнд мэдээлэл өгсөн байна. Цагдаа нар ч уг зарыг уншсан бөгөөд түүн дотор Аренас Apple Watch шинэ бугуйн цагийг авахын тулд 500 доллараар хүүгээ болон зүрх сэтгэлээ худалдахыг санал болгосон байна.

Тэрхүү зар дотор Аренас өөрийн хүүг “хөдөлмөрч” гэж тодотгосон бөгөөд “хоол бага иддэг” хэмээн сурталчилжээ.

Цагдаа нар үүнийг шалгахаар шийдэн Аренасынд очсон аж. Тэд түүний гэрт нэгжлэг хийсэн ч хүүг нь олоогүй гэнэ. Харин ширээн дээр нь бугуйн цаг худалдаж авсан чек хэвтэж байжээ. Хууль сахиулагчид түүнийг байцаатал хэсэг хугацааны дараа мань хүн хүүгээ худалдчихсан гэдгээ хүлээв. Тэрбээр цагдаа нарт худалдан авагчийн хаягийг зааж өгснөөр хүү аврагджээ. Аренас насанд хүрээгүй хүүхдүүдийг худалдаалсан хэрэгт буруутгагдан саатуулагдсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.