Comment.mn

Орон сууцны халаалтыг энэ сарын 15-нд зогсооно

Аж ахуйн нэгж, албан байгууллагын халаалтыг энэ сарын 1-нээс хаасан. Харин айл өрх, орон сууц болон цэцэрлэгүүдийн халаалтыг энэ сарын 15-нд зогсоохоор болжээ. Учир нь, энэ сарын 18-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ зун 30-аас дээш жил ашиглагдсан дөрвөн км орчим дулааны шугамыг засч шинэчлэх аж.Энэ удаагийн засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүний зургаан тэрбумыг дулааны төв шугам буюу 379 дүгээр магистрал шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх их засварын ажилд зарцуулах юм байна.

 

С.ХОРЛОО

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.