Хэдэн Засгийн газар дамжиж сайд, дэд сайдын алба хашисан А.Гансүх гэгч нөхөр УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байна. Улстөрийн захиалгат зөвлөх гэмээр энэ нөхөр Тавантолгойн гэрээний тал дээр З.Энхболдын улаан хамгаалагч, түүний үзэл бодлыг бусдад түгээдэг нэгэн болжээ. УИХ-д суух хоншоор дутсан нөхөр сонгуульд дөхөж айсуй энэ цагт намынхаа даргад ийн тал засах нь зөв биз. Ямартай ч жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэхгүй юм гэхэд нэг мандат аваад өвөртөлчихлөө гэхэд болохоор хамгаалалт явууллаа. Улстөрчийн зовлон барагдах биш дээ. Нэг ч гэсэн зовлонгоосоо ангижирч, мандат авч байгааг нь буруутгах юун.
Гэхдээ гишүүн бус байж УИХ-ын гишүүний ажил хийгээд явж байгаад олон хүн дургүйцлээ илэрхийлж байгаад ч хамаг учир бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ Гансүх гэж ямар гишүүн байна,аа. Өмнүүр орж ажил хийгээд. Сонин хэвлэлээр төлбөртэй материал тараагаад. Гансүх гэж 77 дахь гишүүн гараад иржээ” хэмээн бухимдаж байна лээ. Үүний цаад бухимдал нь мэдээжийн хэрэг улстөрийн захиалга гүйцэлдүүлж байгаад л оршино.
З.Энхболдыг цээжээрээ хамгаалж, улстөрийнхөө ойрын ирээдүйг зурчихсан хэмээн бодож суугаа А.Гансүх өөрийгөө гишүүн болчихсон мэтээр эндүүрч байгааг олон зүйлээс харж болно.
А.Гал