Өнгөрсөн 2013 онд хар тамхины хэргээр гурван сарын баривчлах ял сонссон Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хар тамхины хэргээр дахин шүүгдэхээр болсон байна.
Баавар, Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүх аж. Тус зүйл ангиудад “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
А.Ханд