Энэ жилийн Ялалтын парадад 15 мянга гаруй цэрэг жагссан бөгөөд Хятад, Энэтхэг, Белорус, Армень, Азербайжан, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Серби болон Монгол гэсэн 10 орны цэрэг Ялалтын парадад жагсчээ.
Оросын Агуу их эх орны дайнд оролцсон 85 ахмад дайчин, дэлхийн 23 орноос уг дайнд оролцсон 75 дайчныг урилгаар үзүүлжээ. Мөн Ялалтын баярт дэлхийн 30 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд болон олон улсын байгууллагуудын тэргүүн нар оролцсон байна.Эх сурвалж: www.dorgio.mn