Comment.mn

Ослын хэрэгт холбогдуулан хилсээр гүтгэжээ


Авто замын осолд холбогдуулан шүүхээс 56 настай өрх толгойлсон, таван сайхан хүүхдийн ээж Э.Сүрэндуламыг хэлмэгдүүлжээ. Шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд эл шийдвэрийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.Хэргийн тухайд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тээвэр-Ачлал” ХК-тай албан ёсны гэрээгүй, уг компанийн захирал Д.Баатарнямтай аман гэрээ хийж УБ-Багануур чиглэлд хот тээврийн үйлчилгээ үзүүлж байсан 57-75 улсын дугаартай жолооч Ч.Ганзоригийн жолоодож явсан том оврын автобус өнгөрсөн оны зургаадугаар сарын 13-нд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дөтлүүрийн давааг уруудаж яваад осол гаргасан.“Тээвэр ачлал” ХК-д миний ээж Э.Сүрэндулам нь анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Тухайн осол гарсан өдөр буюу 2014 оны 06 сарын 13-нд миний ээж Сүрэндулам ажиллаагүй. Төрсөн дүү Норжмаа нь нас барсан учир 2014 оны 06 сарын 10-15 хүртэл албан ёсны хүсэлтээ өгч ажил явдалд оролцож, Өвөрхангай аймгийн Хархоринд суманд байсан. Тэгээд эзэнгүй байх хойгуур нь ийнхүү хэрэгт гүтгэж ял хүлээлгэсэн байна. Гэм буруугүй хүнийг хэрэгтэн болгосон тул дараагийн шатны шүүхэд хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэж хүүхэд нь гомдол гаргажээ.                                                                                          Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.