Comment.mn

Н.Алтанхуяг: Хоёр толгой яриад шийдэж чадахгүй бол би дэмжихгүй


Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрбээр МАН-д шүүмжлэлтэй хандлаа.

“Та хэд чинь нийлэхээр л мөнгө ундрах юм ярьсан. Засгийн газрын ажилд МАН хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. МАН засагт хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Ийм байж яаж юм хийх гээд байгаа юм.
Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой заадаг хүмүүс. Одоо болохоор мөнгө байхгүй гээд сууж байх юм. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай” хэмээн нөхдүүдийг загнав.
Ийнхүү тэрбээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж яваад эх орондоо ирэнгүүтээ ажилдаа орж гишүүдийг тал талд мөнгө ирсэн хүмүүс байж болохгүй шүү гэж хатуухан үг шидлээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.