Comment.mn

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудыг оролцуулан сургалт зохион байгуулжээ

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид болон прокуроруудад зориулан Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан ‘’Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих ‘’ гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан ‘’Аюулгүй ажиллагааны журам” зөрчих гэмт хэргийг зүйлчлэх, хоорондоо ялгагдах онцлогын талаархи сургалтыг туслах прокурор Г.Оюунбаяр 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулсан байна.

Сургалтанд аймаг болон Мандал сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар, Сайхан сум дахь сум дундын хоёрдугаар прокурорын газрын нийт прокуроруудыг хамруулан видео хэлбэрээр явуулжээ. Түүнчлэн энэ үеэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудаар бодлого бодуулах, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг явуулсан нь үр дүнтэй болжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.